АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 1.2 их наяд ам.долларын дэд бүтцийн төслийг баталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-11-06 15:51:49

ВАШИНГТОН. /USA Today/. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим олон сарын турш хэлэлцсэний дүнд 1.2 их наяд ам.долларын дэд бүтцийн төслийг 228-206 саналын харьцаатайгаар баталлаа. Энэ нь АНУ-ын түүхэнд тээврийн салбарт зориулах хамгийн том багц болж байна. 


Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа үйл хэргийнхээ эн тэргүүнд тавьж байсан энэхүү баримт бичгийг Сенатын танхим наймдугаар сард баталсан учраас одоо Ерөнхийлөгч өөрөө гарын үсэг зурах л үлдэж байна. Төлөөлөгчдийн танхимд баасан гарагт явуулсан төслийг батлах санал хураалтын үеэр Бүгд найрамдах намын 13 гишүүн дэмжсэн бол Ардчилсан намын зургаан гишүүн эсрэг санал өгчээ. 


Дэд бүтцийн хөрөнгө оруулалт, ажлын байрны тухай хуулийн хүрээнд зам, гүүр, нийтийн тээвэр, төмөр зам, нисэх онгоцны буудал, боомтыг сайжруулахын сацуу өндөр хурдны интернетийн систем, цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх станцын сүлжээг өргөжүүлэх тэргүүтэй ажилд таван жилийн хугацаанд ойролцоогоор 550 тэрбум ам.долларыг зориулах ажээ.

相关新闻