Хилчин тамирчинд төрийн одон гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-04 18:57:41

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Хилийн 0101 дүгээр тусгай ангийн Алтанбулаг АЗШН боомтын ахлах ахлагч Баатарцогтын Ариунболдыг өнөөдөр Төрийн дээд одон Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнажээ.

Хилчин, тамирчин Б.Ариунболд нь хил хамгаалах үйлсэд өөрийн хүч, оюунаа зориулахын зэрэгцээ Монгол Улс, хил хамгаалах байгууллагынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж яваа юм. Тэрээр байлдааны самбо бөхийн Дэлхийн тулааны наадмын аварга, Бөхийн самбо барилдааны Олон улсын хэмжээний мастер, Үндэсний бөхийн сумын заан зэрэг алдрын эзэн юм. Түүний энэхүү амжилтыг төр засаг өндөр үнэлж ийн Их эзэн Чингис хааны мэндэлсний буюу “Монгол бахархал”-ын өдрийг тохиолдуулан шагнасныг Алтанбулаг сумын Засаг дарга Н.Отгонцогт гардуулан өгсөн байна. 

相关新闻