Их Британи махны худалдаачны дутагдалд орж, гулууз махыг хэсэглэж, ангилахын тулд гадаадад гаргаж эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЛОНДОН. /RIA Novosti/. Махны худалдаачны дутагдалд орсон Их Британийн мах үйлдвэрлэгчид гулууз махыг хэсэглэж, ангилахын тулд гадаадад гаргаж эхэлжээ.
Их Британид коронавирусний цар тахал болон “Brexit”-тэй холбоотой хүн амын гадагшлах урсгалын улмаас ажиллах хүчний дутагдалд орсон байна. Британийн мах үйлдвэрлэгчдийн холбооны (BMPA) тооцоолсноор, тус улсад 10 000 махны худалдаачин дутагдаж байгаа бөгөөд бүрэн мэргэшсэн махны худалдаачныг сургаж, ажилд авахад 18 сарын хугацаа шаардагдана.
"Ажиллаж хүч дутагдаж байгаагийн улмаас мах боловсруулагчид гулууз махыг хэсэглэж, ангилахын тулд экспортолж, харин дараа нь борлуулахын тулд Их Британи руу буцааж оруулахад хүрч болзошгүй гэж BMPA есдүгээр сард мэдээлж байсан. Энэ үйл явц одоо явагдаж байна" гэж тус байгууллага твиттер хуудсандаа мэдээлсэн байна.
Их Британийн гахайн аж ахуй эрхлэгдчийн холбоо бүр 10 дугаар сарын сүүлчээр ажиллах хүчний дутагдлын улмаас фермүүд дэх амьтдын тоо толгой нэмэгдэж, тэдгээрийн ихэнх нь хүчин чадлынхаа хязгаарт хүрээд байна гэж мэдээлж байжээ.
Тус улсын худалдааны салбарынхан ажиллах хүчний дутагдлаас үүдэлтэй хүнсний хангамжийн асуудлыг шийдэхийн тулд дээд түвшний уулзалт зохион байгуулахыг Засгийн газартаа уриалсан байна.