Аймгийн хэмжээнд 1.8 сая толгой мал өвөлжинө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ жил Сэлэнгэ аймгийн
хэмжээнд 9994 малчин болон мал бүхий өрхөд 1.8 сая толгой мал өвөлжих урьдчилсан
тооцоо гарчээ.
Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймаг 118040 тонн өвс, 2569 тонн ногоон тэжээл, 537 тонн дарш, 625 тонн үйлдвэрийн тэжээл, 2595 тонн эрдэс тэжээл бэлтгэсэн нь малчдын түвшинд бэлтгэвэл зохих хадлан 88.8 хувь, тэжээл бэлтгэл 1.1 хувь, нийт өвс тэжээл бэлтгэл 51.3 хувьтай байна.
Аймгийн өвс тэжээлийн
аюулгүйн нөөцөд 150 тонн өвс, 30 тонн үйлдвэрийн тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй аж. Аймгийн Засаг даргын зүгээс “Алтан тариа” ХХК-тай гэрээ
байгуулан 30
тн үйлдвэрийн тэжээлийг бэлтгүүлэн тэжээлийн нөөцөө
бүрдүүлжээ. Харин сумдын аюулгүйн нөөцийн өвс
тэжээлд 1700 тонн өвс, 510 тонн тэжээл бэлтгэх
аж. Одоогийн байдлаар 391
тонн өвс, 76 тонн тэжээл бэлтгэж, сумын өвс тэжээлийн
аюулгүйн нөөц 20 хувьтай байгаа ажээ.