Орон нутгийн театр, чуулгуудын мэргэжлийн дуучдын уралдаанд Ж.Оюундэлгэр тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Урлагийн гавьяат зүтгэлтэн Мондооны Норсонжавын дууг хэн сайн дуулах вэ? уралдаанд Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын дуучин
Ж.Оюундэлгэр тэргүүн байр эзэлжээ.
Орон нутгийн театр, чуулгуудын мэргэжлийн дуучдын дунд зарласан уг уралдааныг 10-р сарын 11-ний өдөр цахимаар явуулсан бөгөөд 6 аймгийн нийт 19 дуучин оролцжээ. Уралдааны Ерөнхий шүүгчээр “Морин хуур” чуулгын ерөнхий удирдаач, Уран сайхны удирдагч МУСТА Д.Түвшинсайхан цахимаар шүүж ажилласан байна. Харин танхимын шүүгчээр АДБ-ийн “Алтай” чуулгын дарга, МУСТА Э.Отгонбаатар, МУГЖ Б.Рина, ая зохиогч МУСТА Э.Хүрэлбаатар нар шүүн явуулжээ.
Говь-Алтай аймгийн АДБ-ийн "Алтай" чуулгын найрал дууны
ангиас зохион байгуулсан эл уралдааны тэргүүн байрт Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн
долгио”
чуулгын дуучин Ж.Оюундэлгэр тэргүүлж, дэд
байрт
АДБ-ийн “Алтай”
чуулгын дуучин Г.Дагвадорж, гутгаар байрт Ховд
аймгийн ХДТ-ын дуучин С.Хадхүү нар шалгарчээ. Уралдааны тусгай байрт Ховд
аймгийн ХДТ-ын дуучин Б.Цэнд-Аюуш шалгарсан аж.