Мандал сумын хэмжээнд архидан согтуурах төрлийн гэмт хэрэг буурахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-03 21:03:00

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын хэмжээнд архидан согтуурах төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа аж. Иймээс үүнд дүгнэлт хийж аймгийн ГХУСАЗЗCЗ-ийн дарга, гишүүд сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, хамтарсан багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр тус суманд ажиллаж байна.

Дээрх өргөтгөсөн бүрэлдэхүүн тухайн сумын гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөн туслах чиглэлийн дагуу ажиллаж байгаа аж. Мандал сумын хувьд 2020 онд 143, 2021 онд 157 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь гэмт хэргийн гаралт 9.8 хувиар өссөнийг харуулж байгаа аж. Мандал сумын тухайд Монгол Улсдаа хамгийн олон хүн амтай, хамгийн том сум гэдгээрээ онцлогтой. 

相关新闻