Дорноговь аймгийн Засаг даргаар Т.Энхтүвшинг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхны захирамжаараа Дорноговь аймгийн Засаг даргаар Төмөртогоогийн Энхтүвшинг томилжээ.
Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаас түүнийг Засаг даргад дэвшүүлж, энэхүү саналаа Ерөнхий сайдад уламжилсан байна. Ерөнхий сайд уг саналыг хүлээн авч ийнхүү шийдвэрлэсэн байна.
Мөн Говьсүмбэр аймгийн Засаг даргаар Гомбодоржийн Батсуурийг томилсон аж. Говьсүмбэр аймгаас түүний нэрийг дэвшүүлж Ерөнхий сайдад өргөн барьсан байжээ.
Б.Туул