Хөвсгөлийн 3 суманд халдвар маш их, улаан түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-11-03 14:44:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт PCR болон түргэвчилсэн шинжилгээгээр 167 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт халдварын тохиолдлын тоо 16755 болсон байна.

Аймгийн Эрүүл мэндийн газраас 7 хоног бүр анхан шатны Эрүүл мэндийн байгууллагуудаас тоон мэдээг авч тархалтын түвшнийг үнэлж, үнэлгээний дүгнэлт зөвлөмжийг сумдын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн 7 хоног буюу 43 дахь долоо хоногийн байдлаар бага буюу хөх түвшинд 3 сум, дунд буюу шар түвшинд 8 сум, их буюу улбар шар түвшинд 7 сум, маш их буюу улаан түвшинд 3 сум байгаа аж.

Халдварын эрсдэл, тархалтыг бууруулахад иргэний үүрэг маш чухал байна. Тухайлбал  халдваргүй иргэн буюу тухайн өрхийн гишүүн бүр халдвараас сэргийлэх зөвлөмжийг хэрэгжүүлж, амны хаалт тогтмол зүүх, зай барих, гараа угаах, ариутгах, айлд зочлохгүй, зочин урихгүй байх зэрэг дадлыг хэвшил болгохыг Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

 

相关新闻