Засгийн газар хог хаягдал боловсруулах үйлдвэр байгуулах талаар хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-03 10:33:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 8.00 цагт эхэлж, 25 асуудал хэлэлцэж байна.


Хуралдаанаар:

-Коронавируст цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай ажил, 

-Авлигын эсрэг ажлын багийн мэдээлэл, 

-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл,

-Улаанбаатар хотын хог хаягдлыг боловсруулах үйлдвэр байгуулах тухай,

-2022 оны улсын төсвийн төсөлд тусгасан 420 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулахад чиглэсэн төсөл, ажлын талаар,

-Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явц, 

-Зарим боомтын үйл ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөөд байна.

相关新闻