Гэрээр эмчлэх эмийн багцын жишиг үнийг тогтоолоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Короновирусний халдварын
хөнгөн хэлбэрийг гэрээр эмчлэх эмийн багцын жишиг үнийг тогтоох тухай Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын тогтоол гарсан байна.
Аймгийн Онцгой комиссын тогтоолоор ЭМД-ын сангаас гэрээр эмчлүүлж байгаа нэг иргэнд олгож байгаа санхүүжилтийн үндсэн эмчилгээний багцын жишиг үнийг тогтоолоо. Үүнд:
Аймгийн
төв Сүхбаатар
сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 90000 төгрөг, үйл ажиллагааны зардлыг
70000 төгрөг. Харин бусад сум, тосгон, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн
эмчилгээний багцыг 85000 төгрөг, үйл ажиллагааны зардлыг 75000 төгрөгт багтаан тус тус тогтоосон байна.