Аймгийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг зөрчил буурахад хамтарсан багийн ажлын үр дүн нөлөөлнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн ГХУСАЗЗ-ийн дарга Б.Нарантуяагаар ахлуулсан ажлын баг сумдад ажиллаж байна.
Ажлын багийн гол зорилго нь хамтарсан багийн үйл
ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөн туслахад
чиглэгдэж байгаа аж. Мөн хамтарсан багийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр
олгосон санхүүгийн зарцуулалт, зохион байгуулсан ажилтай танилцаж, санамж
чиглэл өгч ажиллаж байна. Ингээд зарим суманд ажилласан талаар хүргэе.
Ажлын баг Хушаат суманд ажиллалаа. Тус сумын хувьд өнгөрсөн
2020 онд 8 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2021 онд мөн 8 гэмт хэрэг бүртгэгджээ. Хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг, малын хулгайн гэмт хэрэг
түлхүү зонхилон үйлдэгдэж байгаа аж. Мөн архидан согтуурах
төрлийн зөрчил ихэсч байгаа гэнэ. Үүнтэй холбогдуулан сумын
ГХУСАЗСалбар зөвлөлөөс холбогдох ажлуудыг зохион байгуулан ажиллаж байгаа гэлээ.
Ерөө
сумын хувьд 2020
онд гэмт хэргийн гаралт 31 бүртгэгдсэн бол, 2021 онд 46 болж өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүний
дийлэнх хувь нь хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг, цахим орчин
ашиглан залилан мэхлэх гэмт хэрэг, хулгайлах төрлийн гэмт хэргүүд эзэлж байгаа аж. Иймээс цаашид
Ерөө сумын удирдлагууд болон салбар зөвлөлийн бүрэлдэхүүн хамтран гэмт хэргийн гаралтыг
бууруулах. Урьдчилан
сэргийлэх тал дээр ажил арга хэмжээгээ үргэлжлүүлэн улам боловсронгуй
болгож, төрийн
болон төрийн бус байгууллагуудыг хамруулан ажиллах зөвлөгөө өглөө.
Мөн
аймгийн
Гэмт хэргээс урьдчилан Сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын хэсэг Сэлэнгэ
аймгийн Хүдэр суманд ажиллалаа. Хүдэр сумын хувьд 2020
онд 16 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Харин 2021 оны 10 сарын 30-ны
байдлаар 21 гэмт хэрэг бүртгэгджээ. Эдгээр гэмт хэргүүдээс байгаль орчны эсрэг
гэмт хэрэг, цахим
гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна.
Сэлэнгэ аймгийн Баянгол
суманд гэмт хэргийн гаралт 41.5 хувиар буурчээ.
Тус сумын
хувьд гэмт хэргийн гаралт 2020 онд 41 бүртгэгдэж байсан бол 2021 онд 24
бүртгэгдэж 41.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тус сумын хувьд хүний бие
эрүүл мэндэд халдах төрлийн гэмт хэрэг, хууль бусаар ашигт малтмал олборлох
төрлийн гэмт хэрэг түлхүү үйлдэгдэж байгаа аж. Он гарсаар тус сумын Цагдаагийн
тасгаас ГХУСАЗСалбар зөвлөлтэй хамтран 3 бүлэг малын хулгайг илрүүлсэн байна. Ингэснээр мал
хулгайлах төрлийн гэмт хэрэг багассан аж. Баянгол сумын
ГХУСАЗСЗ-өөс гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хүүхэд, залуусаар дамжуулан
хандлагаа өөрчлөх нөлөөллийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байгаа
нь үр дүнгээ өгч байгаа ажээ.
Ажлын багийн бүрэлдэхүүнд аймгийн ГХУСАЗЗ-ийн гишүүн Хилийн 0243-р ангийн захирагч, хурандаа
Д.Мэндсайхан, МХГ-ын дарга Д.Баттүвшин, БОАЖГ-ын дарга З.Түвшинтөгс, ЦГ-ын
НХЖТ-ын дарга хошууч Н.Ганбат нар ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд гарч
буй гэмт хэрэг зөрчил буурахад дээрх багийн ажлын үр
дүн нөлөөлнө гэж ажлын багийн ахлагч онцоллоо.