С.Амарсайхан: Монгол Улсад 5-11 насны 513 мянга гаруй хүүхэд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-02 16:33:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад 5-11 насны 513 мянга гаруй хүүхэд байгааг Шадар сайд С.Амарсайхан КОВИД-19-өөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хэлэлцэх Түр хорооны өнөөдрийн хуралдаанд танилцуулав.


Тэрбээр энэ үеэр, АНУ-д 5-11 насны хүүхдүүдээ Файзер вакцинаар дархлаажуулж эхлэх гэж байгааг дурдсан юм. 

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 108 мянган хүүхэд коронавирусний халдвар авсны 27.4 хувь нь 4 хүртэлх насны, 32.5 хувь нь 5-9 насны хүүхэд байна. Харин 10-14 насны хүүхэд 27.8 хувь, 15-17 насны хүүхэд 12 хувийг эзэлж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. Мөн тэрбээр, ДЭМБ-аас коронавирусний гуравдугаар буюу нэмэлт тунг хийх эсэх, ямар насны бүлгийн иргэддээ хийхээ орон бүр өөрсдийн судалгаандаа тулгуурлан гаргах ёстой гэсэн удирдамж гаргасныг дурдлаа.


Ташрамд дурдахад, БНХАУ-д өнгөрсөн сараас гурваас дээш насны хүүхдийг Синовак үйлдвэрийн вакцинд хамруулж эхэлсэн билээ. 

相关新闻