Загас агнуурын маргаантай холбоотойгоор хориг тогтоохгүй байх шийдвэрийг сайшаажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-11-02 12:25:19

ЛОНДОН. /BBC/. Загас агнууртай холбоотой асуудлаар хэлэлцээ хийж байх хооронд Францын эрх баригчид Их Британид хориг арга хэмжээ авах шийдвэрээ хойшлуулахаар болсныг Лондон сайшааж байна гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны албан ёсны төлөөлөгч даваа гарагт мэдэгджээ.


"Францын Засгийн газар маргааш (11 дүгээр сарын 2) авахаар төлөвлөж байсан арга хэмжээгээ хэрэгжүүлэхгүй болсноо мэдсэнийг бид сайшааж байна" гэж мэдэгдэлд дурдсан байна.


"Их Британи энэ асуудлын талаар байр сууриа өнгөрсөн өдрүүдэд тодорхой илэрхийлсэн. Бид загас агнуурын талаар яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд бэлэн байна" гэж Жонсоны төлөөлөгч нэмж хэлэв. Хөрш орны загасчдад Их Британийн усан хилд загасчлах зөвшөөрөл олгох талаар Францын талын аливаа шинэ үндэслэлийг бид авч үзэхэд бэлэн байна гэж тэрбээр онцлон тэмдэглэжээ.


Загас агнуурын зөвшөөрөлтэй холбоотой маргаан хурцдаж байгаатай холбоотойгоор Франц улс Их Британид хориг арга хэмжээ авахад бэлэн байгаагаа өмнө нь мэдэгдсэн юм.


Их Британи Европын Холбооны бүрэлдэхүүнээс гарсны дараа Жерси арлын эрэг орчимд загасчлахтай холбоотой журмыг өөрчилсөн нь хоёр улсын хооронд маргаан дэгдээжээ. 


相关新闻