Сэлэнгэ аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-01 19:54:18

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. 2021 оны 11 дүгээр сарын 1-ний 20.00 цагаас 11 дүгээр сарын 2-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

11 дүгээр сарын 3-наас 11 дүгээр сарын 7-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 4-нд бүх сумын нутгаар, 4-5-нд шилжих шөнө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулаараа цас орж цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 4-нөөс хүйтэрч шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

相关新闻