Мандал суманд 6.4 км бохир усны шугам болон өргөх станц ашиглалтад оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-11-01 19:42:59

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал суманд улсын төсвийн 2 тэрбум 300 сая төгрөгийн өртөгтэй 5.3 км, орон нутгийн төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай 1.1 км, нийт 6.4 км бохир усны шугам болон өргөх станцыг ашиглалтад оруулжээ.

Ингэснээр 20 гаруй мянган хүн амтай тус сумын 150 ААН, 170 айлын орон сууц, 200 гаруй айл өрх газар доорх бохирын шугамд холбогдох бүрэн боломжтой болж байгаа аж. 



相关新闻