Багийн эмч нар үзлэгийн багцтай болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Анхан шатны нэгжид
ажиллаж буй Багийн эмч нар үзлэгийн багцтай болжээ. ДЭМБ-ын
санхүүжилтээр Сэлэнгэ аймгийн 17 сум, 6 тосгоны Эрүүл мэндийн төвүүдийн анхан
шатны нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор ийн багийн эмч нарт үзлэгийн багц олгожээ.
Мөн энэ оны
1-р улиралд ДЭМБ-аас
Сэлэнгэ аймгийн сум, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг “Mobile технологи
төсөл”-ийн хүрээнд зөөврийн дижитал мобайл төхөөрөмж
бүхий хэрэгсэлтэй болгосон аж.