Агентлагийн дарга нар сумдад ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сумдын мал аж ахуйн
өвөлжилтийн бэлтгэл ажил болон зорилтот жилийн ажлыг газар дээр нь үзэж, үнэлэлт,
дүгнэлт өгөх зорилгоор аймгийн Засаг даргын дэргэдэх агентлагийн дарга нар хуваарийн дагуу сумдад ажиллаж байна.
Ажлын баг сумын мал, мах борлуулалт, малын тоо толгойн
албан татвар оногдуулсан тогтоол, түүний хэрэгжилт, бүрдүүлэлт, сумын
аюулгүйн нөөц болон малчдын түвшинд бэлтгэх өвс, тэжээл бүрдүүлэлт, зоорь
агуулахын бэлэн байдал, төв суурин газрын өвөлжилтийн
бэлтгэл хангалтыг нарийвчлан шалгах юм.
Мөн Ажлын баг бүр 15-аас доошгүй малчин өрхөөр орж, малын
саравч хашаа, хорооны дулаалга, уст цэгийн ажиллагаатай биечлэн танилцаж, үнэлэлт, дүгнэлт өгөх ба малчид, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах үүрэгтэй ажиллаж байна.