Хөвсгөл аймагт ургац хураалт 92 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-10-29 15:38:12

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт  ургац  хураалт 92 хувьтай  байна.  

Өнөөдрийн байдлаар төмс 1 га-аас 93 цн, хүнсний ногоо 1 га-аас 108 цн ургац хураан авсан нь өмнөх онтой харьцуулахад 13 хувиар  буурсан байна. Энэ жилийн хувьд тавдугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байсан нь хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод  сөргөөр нөлөөлсөн байна.  Мөн  долоодугаар сараас  есдүгээр сарын 10  хүртэл  бороо их, бага хэмжээгээр тасралтгүй орсны улмаас таримлын болц оройтжээ. Усархаг борооны улмаас 8 га талбай үерт өртөж ургац алдсан  байна.

 

相关新闻