“Баку-2021” Их дуулгад Монголын 22 жүдоч хүчээ сорино

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-29 11:54:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цувралын нэг Бакугийн Их Дуулга тэмцээн 11 дүгээр сарын 5-7-нд Азербайжаны нийслэл хотноо болох бөгөөд Монгол Улсаас эрэгтэй 13, эмэгтэй 9 жүдоч өрсөлдөнө.


Энэхүү тэмцээнийг 2020 онд “Ковид-19” халдварын улмаас зохион байгуулаагүй. Харин 2019 онд Бакугийн Их Дуулгад Д.Амартүвшин, Ё.Басхүү нар хүрэл медаль хүртэж байсан билээ.


Бакугийн Их дуулгад түрүүлсэн жүдоч чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5 дугаар байрны тамирчин 360, 7 дугаар байрны жүдоч 260 оноотой болох юм.


Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, эрэгтэй жүдочдоос 60 кг-д Э.Сумъяабазар, Э.Ариунболд, 66 кг-д Г.Галмандах, Б.Нармандах, 73 кг-д Ц.Цогтбаатар, О.Уранбаяр, 81 кг-д Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир, 90 кг-д Б.Тэнгис, Г.Алтанбагана, -100 кг-д Б.Гончигсүрэн, О.Хангал +100 кг-д О.Цэцэнцэнгэл нар барилдана.


Эмэгтэй жүдочдын хувьд, 48 кг-д Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, 52 кг-д Б.Хорлоодой, 57 кг-д Л.Энхрийлэн, 63 кг-д Б.Ганхайч, С.Лхагвадулам, 70 кг-д Ц.Энхчимэг, -78 кг-д Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн нар хүч сорино. 

相关新闻