Ханх сумын нутагт 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 313 км, сумын төвөөс баруун урд зүгт энэ сарын 28-ны 23 цаг 46 минутад 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Тус аймгийн Онцгой байдлын
газраар дамжуулан сумын Засаг даргын орлогчоос тодруулахад, иргэдэд чичирхийлэл
мэдрэгдээгүй бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй гэж
мэдээлжээ.