"Галерей"-н үзмэрүүдийн эздэд гэрчилгээ олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ахмадын хороо бүтээлч ажил, бусдыг хошуучлан шинэлэг зүйл хийдгээрээ манлайлдаг. Энэ ч үйлсээрээ энэ жил улсын тэргүүний ахмадын хороо хэмээх эрхэм шагналын эзэд болсон юм.
Тус
хамт олон саяхан аймгийн Засаг даргын дэмжлэгтэйгээр байрандаа их засвар хийж,
үйл ажиллагаагаа явуулахад зориулан тохижуулсан гэнэ. Энэхүү шинэ Ахмадынхаа өргөөнд зориулан олон шинэлэг ажлыг хийжээ. Тухайлбал уран авьяаслаг ахмадуудынхаа хийж бүтээсэн уран
бүтээлээр байнгийн “Галерей” байгуулах ажлыг эхлүүлсэн байна. Тус үйл ажиллагааг дэмжиж өөрсдийн урын сангаасаа бэлэглэсэн ахмадуудаа алдаршуулж, уран
бүтээлийг нь гэрчилгээжүүлэн, үүрд хадгалуулахаар гардуулан өглөө хэмээн тус хорооны дарга П.Буян-Эрдэнэ өгүүллээ. Энэ удаа ахмад
настан Д.Баднанямын "Алтайн ууланд" уран зураг, Ү.Жаавайн
"Үндэсний бөхийн өмсгөл" зэрэг бүтээлийн эздэд
хүндэтгэл үзүүлэн гэрчилгээг нь хадгалуулжээ.


