"Хамтдаа давъя" аяныг иргэд, аж ахуй нэгжүүд дэмжиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-10-27 12:54:08

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссоос зохион байгуулж байгаа "Хамтдаа давъя" аяныг дэмжиж "Олон ихт баян" ХХК зэрэг хандивлагч компаниудаас аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт БНСУ-д үйлдвэрлэсэн тус бүр хоёр ширхэг амьсгалын аппарат хандивлав.

Үүнээс гадна тус аянд боловсролын байгууллагууд, бизнэс эрхлэгч иргэд аж ахуй нэгжүүд нэгдэж, хүчилтөрөгчийн баллон болон бусад тоног төхөөрөмж, бараа материалын дэмжлэг үзүүлж эхлээд байна.

相关新闻