Их Британийн үл хөдлөх хөрөнгийн сангууд үйл ажиллагаагаа зогсоолоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЛОНДОН. /NHK/. Европын Холбооноос гарах эсэхийг шийдэх санал асуулгатай холбоотойгоор Их Британийн хөрөнгө оруулалтын зургаан компани 19 тэрбум доллар бүхий үл хөдлөх хөрөнгийн сангуудынхаа үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна.
Их Британид олон нийтийн санал асуулга явуулсан цагаас хойш олон хөрөнгө оруулагчид мөнгөө буцаан татахыг хүсч байгаатай холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн сангийн үйл ажиллагааг зогсоолоо гэж “M&G Investments” компани мэдэгджээ.
Үл хөдлөх хөрөнгийн менежментийн өөр таван компани мөн хөрөнгөө битүүмжилжээ.
Дэлхийн улс орнуудын Төв банкнуудын мөнгөний бодлого суларсантай холбоотойгоор сүүлийн жилүүдэд Их Британийн зах зээл рүү чиглэсэн мөнгөн урсгал бий болж улмаар тус улс дахь үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш нэмэгдсэн байна.
Хэрвээ цаашид үл хөдлөх хөрөнгийн сангуудын үйл ажиллагаа зогсонги байдалд байх аваас Их Британийн банкны чанаргүй зээлүүдийн хэмжээ нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн ханш огцом унаж магадгүй гэж шинжээчид дүгнэж байгаа юм.
Д.Нямтулга