Европын орнуудын сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ өсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БЕРЛИН. /Xinhua/.
Европын Холбооны /ЕХ/ 27 гишүүн орны сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд өссөнийг
Германы Холбооны статистикийн газраас /Destatis/ мягмар гарагт мэдээлэв.
Тодруулбал, ЕХ-ны
эрчим хүчний нийт хэрэглээнд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 2009-2019 онд
13.9 хувиас 19.7 хувьд хүрч өсжээ.
Түүнээс Европын
хойд хэсгийн орнууд эрчим хүчний салбарын энэхүү шилжилтэд түүчээлж буйг “Destatis” онцлон тэмдэглэжээ. Швед 2019 онд эрчим
хүчний нийт хэрэглээнийхээ 56.4 хувийг сэргээгдэх эх үүсвэрүүдээс хангасан нь
ЕХ-ны орнууд дундаа хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Мөн Финланд /43.1 хувь/, Латви /41 хувь/, Дани /37.2 хувь/ зэрэг орнууд дээгүүр жагсжээ. Герман улсын хувьд мөн хугацаанд
сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь 10.9-17.4 хувьд хүрсэн байна. Харин Люксембург,
Мальта, Нидерландад энэхүү үзүүлэлт сул байжээ.
ЕХ нь 2050 он
гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг тэглэх зорилт дэвшүүлээд буй бөгөөд энэхүү
зорилтдоо хүрэхийн тулд 2030 он гэхэд жилийн хүлэмжийн хийн ялгарлыг 1990 оныхтой харьцуулахад 55 хувиар бууруулах шаардлагатай юм.