Төвлөрсөн цэгийн хог хаягдлыг түрж цэвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ЗДТГ-аас төвлөрсөн хогийн цэгийн хог хаягдлыг түрж цэвэрлэх ажлыг зохион байгуулжээ.
Цаашид хог хаягдлыг зориулалтын газар хаях, иргэдийн ухамсрыг дээшлүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр идэвхтэй ажиллана хэмээн сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Мөн сумын нийтийн их цэвэрлэгээг аж ахуйы нэгж, иргэдтэй
хамтран удаа дараа зохион байгуулж хог хаягдал, шороон шуурганы улмаас үүссэн
элсийг ачиж төв хогийн цэгт төвлөрүүлжээ.