Монгол, АНУ-ын их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарахыг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайд Ө.Батбаярыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар
хоёр орны Боловсрол, шинжлэх ухааны салбарыг холбогч гүүр болж ажиллахыг хүсээд
хамтын ажиллагааны хэд хэдэн саналыг тавив.
-Их, дээд сургуулиудын
хамтын ажиллагааг өргөжүүлэх
-Монгол Улсын
Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт туссан “XXI зууны Монгол залуу-2100” хөтөлбөр,
Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн зорилтын хүрээнд гадаад улс
орнуудад бакалавр, магистр, докторын түвшинд оюутан суралцуулахад дэмжлэг
үзүүлж, Засгийн газар хоорондын хэлэлцээрээр сургахад анхаарах
-Монгол Улсад Шинжлэх
ухааны паркийн суурь дэд бүтцийг хөгжүүлэхэд АНУ-ын туршлагаас судлах, хамтран ажиллах, техникийн хамтын
ажиллагааны туслалцаа авах
-Хараа болон сонсголын
бэрхшээлтэй хүүхдэд эзэмшүүлж буй сургалтын арга зүйгээс суралцах, багш урих,
хөтөлбөр сайжруулахад хамтран ажиллах (Эрт оролцооны хөтөлбөр, Perkins school).
-АНУ-ын санхүүжилттэй хэрэгжүүлж буй
Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөр (FLEX)-ийг үргэлжлүүлэх, сурагчдын тоог нэмэх зэрэг ажилд хүчин чармайлт гаргаж ажиллахыг Элчин сайд
Ө.Батбаяраас хүслээ.
Өнөөдрийн
байдлаар, АНУ-д 2972 монгол оюутан суралцаж буй юм.