Сэврэй суманд 10 айлын орон сууц ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Сэврэй суманд 10 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийсэн уг ажлыг Сэврэй сумын ЗДТГ-аас захиалж “Билгүүн Од констракшн” ХХК гүйцэтгэжээ. Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах дүрмийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр байнгын ашиглалтад шилжүүлэхээр шийдвэрлэлээ гэж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллээ.
Энэ оны долдугаар сард эхлүүлсэн уг бүтээн байгуулалтыг 775 598 366 төгрөгөөр санхүүжүүлсэн байна.