Иргэдэд зориулж зөвлөмж гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-06 17:25:05
Yesukheitumur Tumurbaatar

Баяр наадам болох гэж буйтай холбогдуулан ил задгай худалдаа, үйлчилгээ нэмэгддэг тул Мэргэжлийн хяналтын газраас зөвлөмж гаргав.

Үүнд: Хүнсний бүтээгдэхүүнийг сонгохдоо өнгө, хэмжээ, хэлбэр, сав баглаа, үнэр амт, үйлдвэрлэсэн хугацааг сайтар нягтлаж, ямар нэг өөрчлөлт гарсан эсэхийг шалгах, түргэн муудах бүтээгдэхүүн авснаас хойш нэг цагийн дотор хөргүүрт хийх, хэрвээ тасалгааны температурт 4 цагаас илүү хугацаагаар хадгалсан бол хэрэглэхгүй байх, хоол идэхийн өмнө болон дараа нь гараа сайтар угааж, аль болох гар дээрээс худалдаа хийхгүй, хоолны хордлогоос сэрэмжлэхийг сануулав.


                              Төв аймаг Ш.Шүрэнцэцэг 

相关新闻