Сэлэнгэ аймагт короновирусний халдварын улмаас 32 хүн нас баржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд короновирусний халдварын тохиолдол буурахгүй
байгаа талаар аймгийн ЭМГ-ын мэдээлэлд дурдлаа. Тухайлбал сүүлийн 24 цагт тус аймагт 205 эерэг тохиолдол
батлагдаж, коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчний нэн хүнд хэлбэр, хавсарсан
оноштойгоор дахин нэг иргэн нас баржээ. Ингээд аймгийн хэмжээнд нийт 32 нас баралт бүртгэгдэв.
Сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд 48 тохиолдол эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжлээ. Гэрээр өрх, сум тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж буй иргэдээс 113 хүн эдгэрсэн байна. Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 12 тасагт 353 батлагдсан тохиолдол, 17
ойрын хавьтал хамт эмчилгээ хяналтад байгаа аж. Мөн энэ хугацаанд нэмж хэвтсэн 42 тохиолдол, харин гэрийн эмчилгээнд 17 суманд 1382 тохиолдол өрх, сум,
тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлүүлж байна. Харин гэрийн
эмчилгээнд шинээр 148 тохиолдол нэмэгджээ.
Аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын тасагт нийт 59 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж. Батлагдсан дээрх тохиолдлоос жирэмсэн 20, 17 хүртэлх насны 50 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол аймгийн Нэгдсэн эмнэлгийн ковидын тасагт нэн хүнд хоёр, хүнд 14, хүндэвтэр 81 хүн тус тус эмчлүүлж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.