Сэлэнгэ аймагт үр тарианы хураалт 54.5 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг энэ жил нийт 214 мянган га-д тариалалт хийсэн байна. Үүний 147.3 мянган га-д үр тариа, үүнээс 138.5 мянган га-д улаанбуудай, 8.7
мянга га-д бусад үр тариа, 13.1 мянган га-д тэжээлийн ургамал, 48.9 мянган га-д
тосны ургамал, 2.5 мянган га-д төмс, 2.9 мянган га-д хүнсний ногоо тус тус тариалжээ.
Энэ сарын 12-ны өдрийн байдлаар үр тарианы хураалт 54.5 хувь, төмс хүнсний ногооны хураалт 80 хувийн явцтай байна. Тодруулбал 79 мянган га талбайд хураалт хийж, нэгж талбайгаас 14.2 цн буюу 112.4 мянган тонн үр тариа хураасан аж.
Мөн 77.5 мянган га талбайгаас улаанбуудай хурааж нэгж талбайгаас 14.3 цн
буюу 110 мянган тонн, бусад үр тариа 1.5 мянган га талбайд хураалт хийж, нэгж
талбайгаас 14.5 цн буюу 2.2 мянган тонн урагц авчээ. Харин тэжээлийн
ургамал 1.8 мянган га талбайд хураалт хийснээс нэгж талбайгаас 15.2 цн буюу 2.8
мянган тонн, тосны ургамал 15 мянган га талбайд хураалт хийж, нэгж
талбайгаас 6.5 цн буюу 9.7 мянган тонн, төмс 1.9 мянган га талбайд, нэгж
талбайгаас 109 цн буюу 21 мянган тонн, хүнсний ногоо 2 мянган га талбайд
хураалт хийж, нэгж талбайгаас 130 цн буюу 25 мянган тонн ургац хураан аваад байна.