Өвөрхангай аймгийг анх байгуулсан газарт гэрэлт хөшөө босголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн
90 жилийн ойг тохиолдуулан анх шав тавьж, тулгын чулуугаа тулсан газарт гэрэлт
хөшөө босголоо.
БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 07 дугаар тогтоолоор
Өвөрхангай аймгийг анх одоогийн Баянхонгор аймгаас 10 орчим км зайд орших “Түйн голын цагаан эрэг” хэмээх газар төвлөрүүлэн байгуулсан түүхтэй.
2006 онд Өвөрхангай
аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас тухайн газарт дурсгалын гэрэлт хөшөөг байгуулж, жил бүр аймаг, орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлсээр ирсэн юм. Аймаг байгуулагдсаны 80 жилийн ойгоор 48 квадрат метр талбайг засч, сангийн бойпор, сандал зэргийг байрлуулан, хоёр сая
гаруй төгрөгөөр тохижуулж байсан бол энэ удаа орон нутгийн төсвийн 30 гаруй
сая төгрөгийн хөрөнгөөр гэрэлт хөшөө босгоод байна.

