Хөдөө аж ахуйг дэмжих сан 2,6 мянган тонн үр тариа хүлээн аваад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган
/МОНЦАМЭ/ Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Булган аймаг дахь салбар
өнгөрсөн сарын 22-ноос эхлэн энэ намрын шинэ ургацын дээж авчээ. Одоогоор ХХААХҮ-ийн
сайдын “Үр тарианы үр болон хүнсний улаанбуудайн үнэ тогтоох тухай” тушаалаар
батлагдсан үнийг мөрдлөг болгон 2.6 мянган тонн хүнсний улаанбуудай, 26,0 тонн
үрийн улаан буудайг хүлээн аваад байна. Булган, Орхон, Хөвсгөл, Увс аймгийн
тариаланчдын үр тариа хүлээн авснаас хүнсний улаанбуудайн чийг 16,0 хувь, цавуулаг 20,0 хувийн дундаж
үзүүлэлттэй байна гэж Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Булган салбараас мэдээллээ.
Энэ
жил үр тарианы тариалалт, боловсролт, хураалтын үед бүс нутгийн хэмжээнд хур
тундасны хэмжээ харьцангуй их байсантай холбоотой улаанбуудайн цавуулгийн
хэмжээ төдийлөн сайнгүй, чийгийн хэмжээ харьцангуй өндөр байгаагаас үүдэн цавуулаг,
чийгийн үзүүлэлтээр буудай стандартын шаардлага хангахгүй байхад нөлөөлж байгаа
аж.