Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар цахимаар хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-10-07 12:14:49

Дорноговь/МОНЦАМЭ/. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилтын хүрээнд аймгийн Засаг даргын орлогч Г.Март, ЗДТГ-ын дарга Н.Хонгорзул, ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Амгаланзаяа, ЭМГ-ын дарга Г.Энхцэцэг нар сумдын Засаг дарга нартай цахимаар хуралдлаа.

Хурлаар сумдын төвлөрсөн уурын зуух, айл өрхүүд, хувийн аж ахуйн нэгж байгууллагуудын түлээ, нүүрсний нөөц болон нэмж авах шаардлагатай нүүрсний судалгааг гаргаж ирүүлэхийг ажил хариуцсан хүмүүст даалгасан байна.

Мөн хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 221 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар сайд, ХХААХҮ-ийн сайдын хамтарсан “Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлэх тухай” 01 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын 04 тоот албан даалгавар тус тус гарсан бөгөөд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган сумдад хүргүүлэн, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж.

相关新闻