Нийт нутгийн 30 гаруй хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-10-07 12:00:25

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн УЦУОШГ-аас ирэх өвөл, хаврын бэлчээрийн төлөв байдлын үнэлгээг 14 сумын 54 багт хийжээ.

Албаныхны гаргасан мэдээллээс үзэхэд нийт нутгийн 30 хувь нь зуншлага сайн, 50 хувь нь хэвийн, 20 хувь нь муу гэсэн дүгнэлт гарчээ.

Бэлчээрийн даацыг тодорхойлсон дүнгээр нийт нутгийн 70 орчим хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй, 30 гаруй хувьд хэтэрсэн үзүүлэлтэй байна. 

相关新闻