Сэлэнгэ аймгийн нутгаар цас орж хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ирэх өдрүүдэд цас орж хүйтрэхийг мэргэжлийн
байгууллагаас анхаарууллаа.
2021 оны
10 дугаар сарын 6-ны 20 цагаас 10 дугаар сарын 7-ны 20 цаг хүртэлх цаг агаарын
урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Хур тунадас
орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3
градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.
Сүхбаатар хот орчмоор үүлшинэ.
Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0-2 градус
дулаан, өдөртөө 11-13 градус дулаан байна.
2021 оны
10 дугаар сарын 7-ноос 10 дугаар сарын 12-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын
урьдчилсан мэдээгээр энэ сарын 8-нд ихэнх сумын нутгаар, 9-нд зарим газраар
хур тунадас, уулаараа цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи ихэнх хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур
шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 7-12 градус дулаан байна.