Цэцэрлэгээрээ "Хүмүүн бичиг" сониныг захиалан уншиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай
/МОНЦАМЭ/. 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулахтай холбогдуулан
төрийн албан хаагчид монгол бичигт
хичээнгүйлэн суралцаж байна.
Арвайхээр
сумын отгон цэцэрлэг болох 14 дүгээр цэцэрлэгийн хамт олон үндэсний бичиг үсгээ сурч эзэмших, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд түүчээлэн оролцож байгаа юм. Энэ оны 4 дүгээр улиралд тус цэцэрлэгийн багш,
ажилтнууд бүгд МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониныг захиалан суралцахын зэрэгцээ аймаг, орон нутгийнхаа
мэдээллийг цаг алдалгүй авч байна. Мөн аймгийн Монгол хэлний бодлогын салбар зөвлөлтэй хамтран цахим болон танхимаар монгол бичгийн сургалт авч, батламжаа гардан аваад байгаа аж. Энэ сард хоёр дахь удаагийн сургалтаа үргэлжлүүлэн авах юм.
Арвайхээр сумын 14 дүгээр цэцэрлэг нь 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр үүд хаалгаа нээсэн бөгөөд 28 багш, ажилтан зургаан
бүлгийн 141 хүүхдэд сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж байна.