Иргэд худгаас хэрэглээний халуун ус авах боломж бүрджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-05 16:54:04

Өвөрхангай /МОНЦАМЭ. Орон нутгийн хөгжлийн сангийн 173 сая төгрөгийн хөрөнгөөр Арвайхээр сумын 15 худгийг цахимжуулжээ. Үүнээс 8, 9, 10 дугаар багийн гурван худагт халаагч суурилуулж, хэрэглээний халуун ус авах нөхцөлийг бүрдүүлсэн нь улсын хэмжээнд анхны халуун устай худагтай сум болоод байна.

 

Гэр хорооллын худгуудыг ухаалаг системд шилжүүлснээр карт ашиглан 24 цагийн турш ус авах боломжтой болж байгаа ба ковидын цар тахлын үед ус авах дараалал үүсэхгүй, орчны бохидол нэмэгдэхгүй, төлбөр тооцоо гараар дамжихгүй зэрэг олон талын ач холбогдолтой юм.

 

Арвайхээр суманд зөөврийн ус хангамжтай 27, цэвэр усны төв шугамд холбогдсон 23, нийт 50 ус түгээх байрыг ашиглаж байна.

相关新闻