Модон бөмбөгийн 2021 оны улсын аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-05 15:33:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Модон бөмбөгийн улсын аварга шалгаруулах 2021 оны тэмцээнийг Монголын модон бөмбөгийн холбоо /ММБХ/-ноос 10 дугаар сарын 1-2 нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх Граунд гольфын талбайд олон улсын түвшинд амжилттай зохион байгууллаа. 


Тэмцээнд Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр, Төв аймаг, Багануур дүүргийн “Уурхайчин” баг, ХААИС, “Багануур” ХК, Голомт банк, Улаанбаатар хотын баг, МУБИС, Мон-Алтиус БТДС, “Залуу Од спорт клуб” зэрэг 12 багийн нийт 53 тамирчин оролцов.


Хоёр өдрийн туршид цохилтын эмэгтэй, эрэгтэй ганцаарчилсан, баг, холимог хос, хосын төрлөөр өрсөлдөн дүнгээ гаргав. Тэмцээнийг олон улсын дүрмийн дагуу олон улсын шүүгч, тэмцээний ерөнхий шүүгч, МУБИС-ийн багш, доктор Ц.Тамир, улсын шүүгч, Мон-Алтиус БТДС-ийн багш М.Ганболд нарын бүрэлдэхүүнтэй ММБХ-ны шүүгчийн зөвлөлийн гишүүд удирдан явуулсан юм.


Тэмцээнийг НОК-ын авсан зөвшөөрөл болон нийслэлийн спорт хороотой байгуулсан гэрээний дагуу халдвар хамгааллын дүрмийг өндөр хэмжээнд сахин зохион байгуулав.


Нээлтийн ёслолд ММБХ-ны Ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан, Тайпей хотын худалдаа, эдийн засгийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грейс Ло, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэд захирал Б.Сайнбаяр, Голомт банкны спорт клубын дарга Б.Баатар, “Мандмал арвиж” ХХК-ийн захирал Н.Отгонбаяр нарын зэрэг албаны хүмүүс, шүүгчид болон тэмцээнд оролцогч багуудын дасгалжуулагч, тамирчид оролцов.


Энэ үеэр спортын цол, зэргийн болзолоо өмнөх тэмцээнүүдэд ханган биелүүлсэн “Багануур” ХК-ийн тамирчин Б.Батболд, “Залуу од” спорт клубийн тамирчин Р.Баттөр, Э.Аюурзана, Б.Оюумаа, О.Мижиддорж, Багануур Цахилгаан Түгээх Сүлжээ ХК-ийн тамирчин Ц.Мөнхзул нар спортын дэд мастерын цол, тэмдэг үнэмлэх гардан авлаа.



Гадаа орчинд явагддаг эко спортын хувьд тэмцээний үеэр цаг агаар тогтуун байж, тамирчдын тоглох нөхцөлийг ММБХ-ноос сайтар ханган явуулж, баг тамирчдын хувьд тэмцээний хоёр өдөртөө багтахгүй шахуу, сонирхолтой өрсөлдөөнтэй тоглолтууд спортын 9 төрөлд болсон юм. Ингээд тэмцээний дүнг танилцуулж байна.


Эрэгтэй цохилтын ганцаарчилсан төрөлд:


1.         Спортын мастер Б.Билгүүндалай - 105 оноо /Дархан-Уул аймаг/

2.         Спортын мастер  М.Хүрэлмөнх - 110 оноо /Багануур ХК/

3.         ОУХМ Б.Мөнхбат - 110 оноо /Багануур ХК/


Эмэгтэй цохилтын ганцаарчилсан төрөлд:


1.         Шинэ спортын дэд мастер Ц.Мөнхзул - 114 оноо /Багануур Цахилгаан Түгээх Сүлжээ/

2.         ОУХМ Ж.Загас - 119 оноо /Залуу Од Спорт Клуб/

3.         М.Ишцог - 123 оноо /ХААИС/


Эрэгтэй багийн төрөлд:


1.         ОУХМ Б.Мөнхбат ахлагчтай “Багануур” ХК-ийн баг - 460 оноо

2.         ОУХМ Б.Баянбулаг ахлагчтай “Залуу Од” спорт клубийн баг - 462 оноо

3.         Б.Сайнжаргал ахлагчтай “ХААИС”-ийн баг - 467 оноо авч тун ойрхон оноотой өрсөлдсөн юм.



Эмэгтэй багийн төрөлд:


1.         ОУХМ Б.Оюунтуяа ахлагчтай “Залуу Од” спорт клубийн баг 496 оноо

2.         Спортын дэд мастер Ц.Мөнхзул ахлагчтай “Багануур” ХК-ийн баг - 512 оноо

3.         Спортын дэд мастер Б.Оюумаа ахлагчтай “ХААИС”-ийн баг - 517 оноо


Эрэгтэй хосын төрөлд:


1.         Спортын мастер Б.Билгүүндалай, М.Түвшинжаргал - 49 оноо /Дархан-Уул аймаг/

2.         Спортын дэд мастер Р.Пүрэвсүрэн, Спортын дэд мастер Г.Санзайдорж  54 оноо /ХААИС/

3.         “Залуу Од” спорт клубийн Спортын мастер Д.Даваадорж, Спортын дэд мастер Н.Дорлигжав нар адилхан 54 оноо авч онооны чанараар дүгнэв.


Эмэгтэй хосын төрөлд:


1.         Спортын дэд мастер Э.Цэнгүүл, Д.Гармаа 56 оноо /Дархан-Уул аймаг/

2.         Д.Халиунаа, Ц.Цогбаяр 67 оноо /Багануур ХК/

3.         Спортын мастер Д.Лхам, Спортын дэд мастер Ж.Шинэнжамц - 70 оноо “Залуу Од” спорт клуб


Холимог хосын төрөлд:


1.         ОУХМ Б.Мөнхбат, Э.Энхтогтох 55 оноо /Багануур ХК/

2.         Спортын мастер Д.Мөнх-Оргил, Г.Отгонтуяа 55 оноо /Дархан-Уул аймаг/

3.         Спортын дэд мастер О.Мижиддорж, Спортын мастер Б.Хишигжаргал 56 оноо “Залуу Од” спорт клубийн тамирчид хүрэл медаль хүртэв.


Талбайн цохилтын тэмцээн баг тамирчдын хувьд хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй болов. Энэ төрлөөр Монголын тамирчид Дэлхийн оюутны аварга шалгаруулах болон Ази тивийн болон олон улсын тэмцээнээс хамгийн олон медаль хүртэж байсан юм.



Талбайн цохилтын ганцаарчилсан тэмцээнд урьдчилсан тоглолтоос шалгарсан шилдэг эрэгтэй 16 тамирчин шалгарч өрсөлдсөнөөс алтан медалийг “Залуу од” спорт клубийн тамирчин, спортын дэд мастер О.Мижиддорж, мөнгөн медалийг ХААИС-ийн тамирчин, спортын дэд мастер, Б.Болдбаатар нар эзлэн гуравдугаар байрт Дархан-Уул аймгийн тамирчин, спортын мастер Д.Мөнх-Оргил нар удаалав.


Урьдчилсан тоглолтоос шалгарсан шилдэг 12 эмэгтэй тамирчин халз тулан тоглох  энэ төрөлд нэгдүгээр байрт Дархан-Уул аймгийн тамирчин, спортын мастер Г.Отгонтуяа, хоёрдугаар байрт ХААИС-ийн тамирчин М.Ишцог, хүрэл медалийг Багануур ХК-ийн тамирчин Д.Халиунаа нар шалгарч медалийн эзэд боллоо.


Байгууллагын нэгдсэн дүнгээр:


Нэгдүгээр байрт ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай, ОУХМ Б.Баянбулаг ахлагчтай “Залуу Од” спорт клубийн баг тамирчид 70 оноогоор


Хоёрдугаар байрт ОУХМ Б.Мөнхбат дасгалжуулагчтай, Спортын мастер Г.Төмөрбаатар ахлагчтай “Багануур” ХК-ийн “Уурхайчин” баг тамирчид 86 оноогоор


Гуравдугаар байрт ОУХМ Ж.Загас дасгалжуулагчтай, Б.Сайнжаргал ахлагчтай ХААИС-ийн баг тамирчид 104 оноогоор шалгарсан.


Энэ удаагийн тэмцээнээс шалгарсан баг тамирчид БНХАУ-д 2022 онд зохиогдох Элсний Азийн наадам, олон улс, тив, дэлхийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн  оролцох эрхийг авсан юм.  


Шилдэг тамирчид, багуудад ММБХ-ноос цом, медаль, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал гардуулан өгсөн бол Тайпей хотын худалдаа, эдийн засгийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын төлөөлөгч Грейс Ло, ОХУ-ын Красноярск хотын өргөмжлөлт консул Е.Б. Кузмин нар оролцон тухайн байгууллагуудын бэлэг дурсгалын зүйлсээр шагнав.


“Мандмал арвиж” ХХК-ийн захирал Н.Отгонбаяр нь тэмцээний үеийн халдвар хамгааллын хэрэгслүүдийг гарган ивээн тэтгэсэн билээ. Голомт банкны спорт клубээс тэмцээний зохион байгуулалтын ажилд дэмжлэг үзүүллээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаа тэмцээнийг явуулах нөхцөлөөр хангаж өгсөн юм.


Тэмцээнийг амжилттай зохион байгуулахад Монголын Граунд гольфийн холбоо, Дотоодын цэргийн 805-р анги, Ус сувгийн удирдах газар, зэрэг байгууллагууд хамтран ажилласан. Дархан-Уул аймагт 2022 оны УАШТ-ийг явуулахаар ММБХ-ноос шийдвэрлэсэн байна. 

相关新闻