С.Дуламрагчаа бодибилдингийн дэлхийн аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрүүдэд бодибилдинг, фитнессийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Узбекистан улсад үргэлжилж байна.
Монгол Улсаас тус тэмцээнд
10 тамирчин өрсөлдөж байгаа юм. Өнөөдөр тус тэмцээний бодибилдингийн эрэгтэйчүүдийн 50-60 насны мастер
ангилалд эх орноо төлөөлөн өрсөлдсөн С.Дуламрагчаа алтан медаль хүртжээ.