Шинэ парламент хоёр бүлэгтэй ажиллахаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын анхдугаар чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
Тус хуралдаанаар намын бүлэг байгуулах тухай, УИХ-ын дэд даргыг сонгох тухай гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр товложээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд МАН-ын бүлэг байгуулж, бүлгийн даргаар Д.Хаянхярвааг томилсон болохыг уншиж сонсгов. Мөн АН-ын бүлэг байгуулагдаж, бүлгийн даргаар С.Эрдэнийг сонгосныг дуулгалаа.
Үдээс өмнөх хуралдаанаар УИХ-ын гишүүдийг батламжилж тангараг өргөсний зэрэгцээ УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн. Ингэснээр тус парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүтэн бүрэлдэхүүнтэй болоод буй.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал