Хорио цээрийн дэглэм тогтоож халдваргүйтгэл хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВӨнгөрсөн өвөл эрчимтэй тархсан цэцэг өвчин зарим суманд бүрэн намжаагүй байна. Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ суманд өвчний голомт хэвээр байгаа тул хорио цээрийн дэглэм тогтоож,ариутгал халдваргүйтгэл хийв.
Аймгийн нутаг дэвсгэрт уг өвчний голомтыг бүрэн устгахын тулд ХХААГ-ын Мал эмнэлгийн алба 12 сумын 802096 хонийг вакцинжуулахаар төлөвлөснөөс 664341 толгой буюу 81,6 хувийг хамруулжээ.Үлдсэн 144360 гаруй хоньд 7- р сарын 13 хүртэл вакцин хийхээр төлөвлөсөн байна. Уг өвчний шинж тэмдэг төл малд илрэх хандлага байгаа тул нэмж, вакцинжуулах саналтай байгаа юм.
Он гарсаар аймгийн хэмжээнд 12 сумын 41 голомтонд 1513 хонь цэцэг өвчин тусч, 1452 хонийг устгалд оруулжээ.
Төв аймаг. Ш.Шүрэнцэцэг