Чөлөөт бөхийн ДАШТ маргааш Осло хотноо эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-01 12:00:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Норвеги улсын Осло хотноо чөлөөт бөх болон сонгомол барилдааны дэлхийн 2021 оны аварга шалгаруулах тэмцээн маргааш буюу 10 дугаар сарын 2-10-нд үргэлжилж шилдгүүдээ шалгаруулна. 


Энэ удаагийн ДАШТ-д Монгол Улсаас эрэгтэй 10, эмэгтэй 9 тамирчин хүч, ур чадвараа сорин өрсөлдөнө.


Тухайлбал, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч, Хангарьд), 61 кг-д Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС), 65 кг-д Төмөр-Очирын Тулга (Хүч), 70 кг-д Батчулууны Батмагнай (Алдар) 74 кг-д Энхбаярын Бямбадорж (Алдар), 79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин), 86 кг-д Ганбаатарын Ганхуяг (МУБИС), 92 кг-д Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс), 97 кг-д Өлзийсайханы Батзул (Аврагч, Хангарьд), 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин) нар барилдана.


Харин эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Долгоржавын Отгонжаргал (Женко), 55 кг жинд  Эрдэнэчимэгийн Сумьяа (Хилчин), 57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин), 59 кг-д Баатаржавын Шоовдор (Аврагч), 62 кг-д Энхбатын Гантуяа (Хилчин), 65 кг-д, Түвшинжаргалын Энхжин (Алдар), 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс), 72 кг-д Энх-Амарын Даваанасан (Алдар), 76 кг-д Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин) нар хүчээ сорин өрсөлдөнө.



“Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ий хуваарийг танилцуулж байна. 10 дугаар сарын 2-10, Норвеги улс Осло хот


10 дугаар сарын 2, Бямба

 

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 61-74-86-125 кг.

 

21.45-20.15 – Нээлтийн ёслол

 

20.30-00.00 – Хагас шигшээ. Эрэгтэй 61-74-86-125 кг.

 

10 дугаар сарын 3, Ням

 

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 57-65-79-92 кг; дагах барилдаан 61-74-86-125 кг.

 

22.45-23.45 – Хагас шигшээ. Эрэгтэй 57-65-79-92 кг;

 

00.00-03.00 – Финал. Эрэгтэй 61-74-86-125 кг.

 

10 дугаар сарын 4, Даваа

 

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг; дагах барилдаан эрэгтэй 57-65-79-92 кг;

 

22.45-23.45 – Хагас шигшээ. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг.

 

22.00-03.00 – Финал. Эрэгтэй 57-65-79-92 кг.

 

10 дугаар сарын 5, Мягмар

 

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эмэгтэй 50-53-65-76 кг; дагах барилдаан эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг.

 

22.45-23.45 – Хагас шигшээ. Эмэгтэй 50-53-65-76 кг.

 

00.00-03.00 – Финал. Эрэгтэй 70-97 кг.; эмэгтэй 55-62 кг.

 

10 дугаар сарын 6, Лхагва

 

 

16.30-20.30 – Урьдчилсан барилдаан. Эмэгтэй 57-59-68-72 кг; дагах барилдаан эмэгтэй 50-53-65-76 кг.

 

22.45-23.45 – Хагас шигшээ. Эмэгтэй 57-59-68-72 кг.

 

00.00-03.00 – Финал. Эмэгтэй 50-53-65-76 кг.


Сонгомол барилдааны ДАШТ 2021 оны 10 дугаар сарын 6-10-нд үргэлжилж шилдгүүдээ тодруулах юм.

 

相关新闻