Олимпын наадамд бэлтгэх Дэд ажлын баг хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөл, зуны олимпын наадамд бэлтгэх Дэд ажлын багийн ээлжит хурал өнөөдөр /2021.09.30/ Монголын үндэсний олимпын хорооны байр /Olympic House/-нд боллоо.
Тус Ажлын багт МҮОХ, БТСУХ, Монголын паралимпын хороо, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн төлөөлөл багтдаг юм. Хуралдаанаар Токиогийн олимпод Монголын баг тамирчид оролцсон тайланг хэлэлцсэнээс гадна Бээжингийн өвлийн олимп, Парисын зуны олимпын наадамд бэлтгэх ажилдаа оров.
Тухайлбал, өвөл, зуны олимпын наадам болон “Ханжоу-2022” Азийн
наадамд оролцох багийн төсөв, төлөвлөгөө болон тамирчдын хувцаслалтын асуудлыг
хэлэлцэв. Улмаар Дэд ажлын багийн дараагийн хурлыг ирэх сарын 20-нд
хийхээр товложээ.