Нийслэлийн Засаг даргаар Су.Батболдыг, НИТХ-ын даргаар Ц.Сандуйг нэр дэвшүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭНийслэлийн Засаг даргаар УИХ-ын гишүүн асан Су.Батболд, НИТХ-ын даргаар Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нарыг нэр дэвшүүлсэн талаар НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэв.
Нийслэлийн МАН-аас анхдугаар хуралдааныг өчигдөр хуралдуулахаар төлөвлөж байсан ч Засаг даргаар нэр дэвшүүлж буй Су.Батболдын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байсан тул хойшлуулах хүсэлт гаргасан байна. Өнөөдөр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа тул НИТХ-ын анхдугаар хуралдааныг хийх хүсэлт гаргасан ч одоогийн НИТХ-ын Тэргүүлэгчид маргааш хүртэл шийдвэр гаргалаа хэмээн Д.Амарбаясгалан онцлов.
Тэрбээр, “Үндэсний их баяр наадам, АСЕМ-ын хурал дөхөж байгаа энэ үед төрийн ажлыг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд анхдугаар хуралдааныг яаралтаа хийх шаардлагатай. Гэхдээ НИТХ-ын Тэргүүлэгчид хүлээж аваагүй тул хойшлуулахаас өөр аргагүй боллоо. Маргааш болох хуралдаанаар НИТХ-ын дарга болон Нийслэлийн Засаг даргыг томилох болно” хэмээв.
Ч.Ариунболд