Өнгөрсөн долоо хоногт "COVID-19"-ийн өвчлөл 10 хувиар буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ЖЕНЕВ. /TASS/. Өнгөрсөн долоо хоногт 3.3 сая гаруй хүн коронавирусний халдвар авч, 55 мянга гаруй хүн нас баржээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ мягмар гарагт мэдээлснээр, халдварын шинэ тохиолдол болон нас баралтын үзүүлэлт өмнөх долоо хоногтой харьцуулахад 10 хувиар буурсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Газрын Дундад тэнгисийн зүүн хэсэгт өвчлөл 17 хувиар, Номхон далайн баруун бүсэд 15 хувь, Америкт 14 хувь, Африкт 12 хувь, Зүүн Өмнөд Азид 10 хувиар буурсан бол Европт өвчлөл өмнөх долоо хоногийн түвшинд хэвээр байжээ.
ДЭМБ -аас мэдээлснээр, есдүгээр сарын 28-ны байдлаар дэлхий даяар халдвар авсан хүний тоо 232 075 351 болсон бол 4 752 988 хүн халдварын улмаас нас баржээ.