Тусгай боловсролын мэргэжилтнийг Польш улсад бэлтгэхэд туслахыг хүсэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУ-ы сайд Л.Энх-Амгалан БНПУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа.
Манай улсад цэцэрлэг, ЕБС-ийн (2-17 насны) хөгжлийн бэрхшээлтэй
10.857 хүүхэд байдаг. Тэдгээрийн 65.7 хувь нь боловсролын үйлчилгээнд хамрагдаж
байна. Үлдсэн хувь нь боловсролын үйлчилгээ авч чадахгүй байгаа шалтгааны нэг
нь багшлах боловсон хүчний асуудал юм.
Тиймээс Хэл засал, Оюуны бэрхшээлтэй хүүхдийн боловсрол ба нөхөн
сэргээх гэсэн 2 чиглэлээр дипломын дараах болон магистрын 3 жилийн хугацаатай
сургалтад Монгол Улсаас тусгай боловсролын
мэргэжилтэн бэлтгэх, багш нараа чадавхжуулахад хамтран ажиллахыг ноён Элчин
сайдаас хүслээ.
Мөн хоёр улсын их сургуулийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн дагуу, хувийн зардлаар суралцах оюутнууд Бээжин дэх БНПУ-ын Консулын газраас виз авах шаардлагатай болдог. Энэ асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлэхийг Элчин сайдад уламжиллаа.