Нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгаж халдваргүйжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-09-27 16:55:24

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын Онцгой комиссын шийдвэрээр “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны 9 дүгээр сарын 25-нд аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна талбай, нийтийн эзэмшлийн зам талбайн халдваргүйтгэлийг зохион байгууллаа.

Мөн  энэ сарын 26-нд аж ахуйн нэгж, байгууллагуудын гадна талбай, нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгаж халдваргүйжүүлжээ.

Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын батлагдсан тохиолдол 262 бүртгэгдсэнээс Сайншанд суманд 138 тохиолдол бүртгэгдээд байна.

相关新闻