"Песни прекрасного далёка” орос дуу, уран уншлагын уралдаан болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-09-27 09:23:11

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Монгол-Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг угтан УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалангийн санаачилгаар "Улаанбаатар хот Русский Дом", "Монгол-Орос-ын найрамдлын нийгэмлэг"-тай хамтран энэ өдрүүдэд Орос хэл, соёлын үйл ажиллагааг Алтай хотноо зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд есдүгээр сарын 26-нд:

-Баруун бүсийн Орос хэлний олимпиад, 

-Орос хэлний багш нарын туршлага солилцох уулзалт 

-"Песни прекрасного далёка” орос дуу, уран уншлагын уралдаан

-Гар зургийн үзэсгэлэн дэлгэж олны хүртээл боллоо.

Оросын соёл шинжлэх ухааны төвтэй хамтран орос дуу, уран уншлагын уралдааныг Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Мазаалай” театрт зохион байгууллаа. Уралдаанд 13 сурагч дууны, 8 сурагч уран уншлагын төрлөөр оролцож авьяас чадвараа  сорьсон юм.

Уралдааны шилдгүүдийн шагналыг есдүгээр сарын 28-нд гардуулах бол УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хэлний дуудлага, дуулах чадварыг харгалзан 6 сурагч тус бүрд 100.000 төгрөгийг гардуулж, амжилт хүслээ.


相关新闻