Канарын арлуудад дахин гурван хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээр болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Jargal.d@montsame.mn
2021-09-25 12:27:13

ЛА ПАЛЬМА. /AP/. Испанийн Ла Пальма арлын эрх баригчид Кумбре-Вьеха галт уул идэвхжиж байгаатай холбогдуулан дахин гурван хотын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.


Арлын шуурхай албанаас мэдээлснээр, галт уулын халуун хайлмаг 240 га газарт урсаж, 400 орчим байшинг сүйтгэсэн байна.


Эрх баригчид Тажуйи, Таканде де Абахо, Таканде де Арриба хотуудын хүн амыг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.


Аюултай бүсүүдээс нийтдээ 1300 хүнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөсөн байна.


Өмнө нь арлын 6000 орчим хүн галт уул оргилсны улмаас орон гэрээ орхижээ.


Испанийн Засгийн газар галт уул идэвхжсэнтэй холбоотойгоор Канарын арлууд дээгүүр үйлдэх нислэгийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.


Канарын арлуудын бүрэлдэхүүнд багтдаг Пальма арлын Кумбре-Вьеха галт уул есдүгээр сарын 19-нд оргилж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт гал уулын ойролцоо 21 мянга гаруй чичиргээ бүртгэгдсэн байна.


相关新闻