Тусгай хэрэгцээт 10 оюутанд сургалтын дэмжлэг үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-09-23 17:20:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Өвөрхангай аймгаас нийгмийн тусгай хэрэгцээт 37 оюутан их, дээд сургуульд элсэн суралцаж байна. Тэдгээрээс сурлагын амжилт, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан 10 оюутан тус бүрт 500 мянган төгрөгийн тэтгэмжийг аймгийн Засаг даргын нөөцөөс олголоо.

Батламжийг өнөөдөр ар гэрийнхний төлөөлөлд аймгийн Засаг дарга А.Ишдорж гардуулан өгсөн бөгөөд “Хүн бүр сурах, боловсрол эзэмших тэгш эрхтэй. Өөрийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, ялангуяа аймагтаа нэн шаардлагатай байгаа мэргэжил эзэмшин, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулахаар суралцаж буй оюутнууддаа сайн сайхан, сурлагын өндөр амжилтыг хүсье” хэмээсэн юм.

Өмнө нь тусгай хэрэгцээт бүлгийн оюутан, сурагчдад тэтгэлэг олгож байгаагүй, анхны томоохон урамшуулал гэдгийг аймгийн ЗДТГ-ын НБХ-ээс мэдээлэв.

相关新闻